Search This Blog

Wednesday, March 23, 2011






Уран зохиол

Б.Лхагвасүрэн :                   Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам...  
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Наадамчдьiн зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн


Дан эмжээртэй
Даалимбан дээлнээс минь
Даавууньi шинэхэн үнэр
Сэнгэнэх нь даанч сайхан.

Над шиг гоё хүнгүй
Тэр жилийн наадам
Нар хур тэнцсэн
Тэр жилийн наадам.

Долоогийн даваа
Нар хэвийлгэн шувтарч
Даага ирлээ! гэсэн шуугиан
Наадмьiн хөндийг дүүргэсэн сэн...

Тосон ирсэн хоёр тоос
Бичигтийн хөндийд томолдож
Тоос тоосньi дундаас
Зургаан даага сугарсан сан...

Хошуу сүүл даран
Хоорондоо их ойрхон
Барианьi газар
Бараа саахалтьiн хэртэй

Бэлчээрт хүрсэн нь л түрүүлнэ гэсэн аархал
Эмээл бүхэн дээр ноцож байхад
Бичигт хадны сүг зураг
Татвалзаж байх шиг санагдсан...

funny time

Боксын тэмцээнд амжилттай оролцсон хvv

Зуны спорт зусланд явсан хvv аав ээждээ захидал бичжээ: -“Сайн байцгаана уу, хайрт аав ээж 2-оо! Би сайхан амарч байна. Єчигдєр зуслангийн аварга шалгаруулах боксын тэмцээн болж би амжилттай сайн оролцлоо. Шvдний оо, сойз, хэрэггvй болсон бусад зvйлээ буцааж явууллаа”.

Хэн нь галзуу вэ

Тооны багш нэг сурагчийн дэвтрийг шалгаж байтал маш хэцvv бодлогыг хэд хэдэн янзаар, дээд ангид vздэг томъёо ашиглаад зєв бодчихсон байна гэнэ. Багшийн нvд нь орой дээрээ гарч:
-Чи бид 2-ын нэг л яах аргагvй галзуурчихаж дээ! гэжээ. Маргааш нь нєгєє сурагч багшдаа нэгэн цаас сарвайв гэнэ. Багш:
-Энэ чинь юу юм бэ? -Намайг эрvvл гэсэн эмчийн магадлагаа.

Сахилгагvй ихрvvд

Хосууд олон жил хvvхэдгvй байж байгаад, гэнэт эхнэр нь жирэмсэлжээ. Ламд очиж vзvvлтэл:
- Хоёр ихэр сахилгагvй банди гаргах юм байна. Бага дээр сайн сургаж хvмvvжvvлээрэй гэжээ.

Онигоотой онигоо

Учир мэдэхгvй жаахан хvvхдvvд хєєрхий єнхрvvшийг євчин туссаныг ойлголгvй єдєржингєє гамбир, гамбир гэж шоолжээ.

Thursday, March 17, 2011

Бадамлянхуан цэцэг


 Бадамлянхуа гоолиг цэцэг
 Бахдам сайхан ургадаг гэнэм
 Аглаг хээр нутагт минь ургадаггүй ч
 Ардын дуунд магтан дуулнам